Дэлгэцэн дээр хуруугаа гүйлгээрэй · draw
KHARKHORUM STUDIOPRESENTS
Хөх луу, мөнгөлөг үүлс болон улбар шар дүр бүхий тэмцээний гол зураг
ӨВ СОЁЛООС · ШИНЭ ЕРТӨНЦ РҮҮ

МОНГОЛ АХУЙ.
МОНГОЛЫН ТҮҮХ

Дүр бүтээх & Богино анимэйшний уралдаан

Ангилал, шагнал үзэх ↗Мэдэгдэл авах
Хоёр уралдааны нийт шагналын сан
250,000,000₮
02 уралдаан06 үндсэн ялагч
Албан ёсны зарлал · Бүрэн журам

2026 оны 10-р сарын 1

Материал илгээх холбоос, хүлээн авах эцсийн цаг болон холбоо барих мэдээллийг 2027.03.01-нд шүүгчдийн нэрстэй хамт нийтэлнэ.

Бүртгэлийн мэдээллийг энэ хуудсанд шинэчилнэ.

Монгол ахуй · Түүх · Үлгэр домог

Хоёр уралдаан.
Өөрийн бүтээлээр оролцоорой

01Хувь хүн

Дүр
бүтээх

Character Design

Монгол ахуй, түүх, үлгэр домгоос сэдэвлэсэн өөрийн дүрийг бүтээгээрэй.

Дүр бүтээх уралдааны дэлгэрэнгүй удирдамж удахгүй.

Хоёр уралдаан · Зургаан ангилал

Зургаан үндсэн ялагч.

Дүр бүтээх уралдаанд хувь хүн, богино анимэйшний уралдаанд баг оролцоно. Уралдаан бүрийн зорилтот насны гурван ангилал тус бүрээс нэг ялагч шалгарна.

Дүр бүтээхCharacter Design

Хувь хүн
Зорилтот үзэгч

3–5 нас

Ангиллын ялагч30,000,000 ₮
Дүр бүтээх

3–5 нас

Хувь хүн оролцоно. Монгол ахуй, түүх, үлгэр домгоос сэдэвлэсэн өөрийн дүрийг бүтээнэ.

Дэлгэрэнгүй удирдамж удахгүй.

Шинэ мэдээ авах
Зорилтот үзэгч

6–8 нас

Ангиллын ялагч30,000,000 ₮
Дүр бүтээх

6–8 нас

Хувь хүн оролцоно. Монгол ахуй, түүх, үлгэр домгоос сэдэвлэсэн өөрийн дүрийг бүтээнэ.

Дэлгэрэнгүй удирдамж удахгүй.

Шинэ мэдээ авах
Зорилтот үзэгч

9–12 нас

Ангиллын ялагч30,000,000 ₮
Дүр бүтээх

9–12 нас

Хувь хүн оролцоно. Монгол ахуй, түүх, үлгэр домгоос сэдэвлэсэн өөрийн дүрийг бүтээнэ.

Дэлгэрэнгүй удирдамж удахгүй.

Шинэ мэдээ авах

Богино анимэйшнShort Animation

Баг
Зорилтот үзэгч

3–5 нас

120 секундээс ихгүй

Ангиллын ялагч50,000,000 ₮
Богино анимэйшн

3–5 нас

Баг оролцоно. Анимэйшн, дүрийн дизайн, богино зохиол, багийн мэдээллээ хамтад нь ирүүлнэ.

Арга барил, хэв маяг чөлөөтэй. Үүсгэгч AI ашиглахгүй.

Удирдамж үзэх
Зорилтот үзэгч

6–8 нас

120–180 секунд

Ангиллын ялагч50,000,000 ₮
Богино анимэйшн

6–8 нас

Баг оролцоно. Анимэйшн, дүрийн дизайн, богино зохиол, багийн мэдээллээ хамтад нь ирүүлнэ.

Арга барил, хэв маяг чөлөөтэй. Үүсгэгч AI ашиглахгүй.

Удирдамж үзэх
Зорилтот үзэгч

9–12 нас

180–360 секунд

Ангиллын ялагч50,000,000 ₮
Богино анимэйшн

9–12 нас

Баг оролцоно. Анимэйшн, дүрийн дизайн, богино зохиол, багийн мэдээллээ хамтад нь ирүүлнэ.

Арга барил, хэв маяг чөлөөтэй. Үүсгэгч AI ашиглахгүй.

Удирдамж үзэх

Эдгээр нь зорилтот үзэгчийн насны ангилал бөгөөд оролцогчийн насны ангилал биш. Зорилтот үзэгчийн насны ангилал: 3–5, 6–8, 9–12 нас. 12 настай үзэгч 9–12 насны ангилалд хамаарна.

Шүүгчдийн нэрэмжит шагнал · 10,000,000 ₮

Зургаан үндсэн шагналын нийт дүн 240,000,000 ₮. Шүүгчдийн нэрэмжит шагналын хамт хоёр уралдааны нийт сан 250,000,000 ₮.

Богино анимэйшний уралдаан

Анимэйшний удирдамж

Бүтээлд тавих шаардлага
  • Анимэйшн мэдүүлсэн насны ангиллын хугацаанд багтана. Арга барил, хэв маяг чөлөөтэй.
  • Монгол ахуй, түүх, үлгэр домгоос сэдэвлэнэ.
  • Түүх, дүрслэл, хэл яриа, хэмнэл нь мэдүүлсэн насны үзэгчдэд тохирсон байна.
  • Өөрийн бүтээл байх бөгөөд бусдын дүр, зураг, дуу, хөгжим болон бусад бүтээлийн эрхийг зөрчихгүй.
  • Үүсгэгч AI ашиглахгүй. Зохиол, дүрслэл, хөдөлгөөн, дуу хоолой, хөгжим зэрэг агуулгыг үүсгэгч AI-аар бүтээхгүй. Агуулга шинээр үүсгэдэггүй ердийн засварын хэрэгсэл ашиглаж болно.
  • Зохион байгуулагч ноорог, давхаргатай эх файл, ажлын явцын бичлэг, материалын эрхийн нотолгоог хүсэж болно. Тайлбар өгөх боломж олгосны дараа зөрчил эсвэл худал мэдээлэл тогтоогдвол шалгаруулалтаас хасна.
Хамтад нь ирүүлэх дөрвөн материал
  1. Богино анимэйшн. Насны ангиллын хугацаанд багтсан, үзэхэд бэлэн бүтээл.
  2. Дүрийн дизайн. Гол дүрийн бүтэн биеийн үндсэн зураг, өөр өнцгүүд, нүүрний хувирал эсвэл хөдөлгөөний жишээ. Дүрийн нэр, зан чанар, гарал үүслийн товч тайлбар.
  3. Богино зохиол. Гол санаа, дүрийн зорилго, үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл.
  4. Бүртгэлийн мэдээлэл. Бүтээлийн нэр, зорилтот нас, багийн нэр, төлөөлөх хүн, бүтээлд ажилласан хүмүүсийн нэр ба үүрэг, эрх эзэмшигчийн мэдээлэл.

Анимэйшний төрөлд дүрийн дизайн, богино зохиолыг бүтээлтэй хамт үнэлэх хавсралт материалаар ирүүлнэ. Зэрэг явагдах Character Design уралдаан нь тусдаа удирдамжтай. Файлын формат, хэмжээ болон материал илгээх холбоосыг албан ёсны бүртгэлийн мэдээлэлд заана.

Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
  1. Шаардлага, бүрдлийн шалгалт. Хугацаа, материалын бүрдэл, мэдүүлсэн ангилал болон үндсэн шаардлагыг шалгана.
  2. Эхний шалгаруулалт. 100 онооны шалгуураар үнэлж, нийт 20 хүртэл бүтээлийг эцсийн шатанд сонгон 2027.06.01-нд зарлана.
  3. Эцсийн шалгаруулалт. Оноо болон бичгээр өгсөн үнэлгээний үндэслэлийг хэлэлцэн анимэйшний зорилтот насны гурван ангиллын ялагчийг тодруулна. 2027.09.12-нд ANIMO Festival 2027-ийн сүүлийн өдөр зарлана.

Эцсийн шатанд анимэйшнээ заавал дахин хийх шаардлагагүй. Нэмэлт танилцуулга, питч эсвэл хөгжүүлэлтийн материал хүсвэл шаардлага, хугацааг бүх финалистад ижил нөхцөлөөр урьдчилан мэдэгдэнэ.

Шүүлтийн шалгуур · 100 оноо
Өгүүлэмж ба зохиол25

Түүх ойлгомжтой, сонирхолтой эсэх; хавсаргасан зохиол анимэйшнтэйгээ нийцсэн эсэх.

Дүр ба дүрийн дизайн20

Зан чанар, танигдах хэлбэр, анимэйшн дотор амилсан байдал.

Монгол сэдвийн өвөрмөц тайлбар20

Ахуй, түүх, домгийг утгатай, өөрийн өнцгөөр ашигласан эсэх.

Анимэйшний гүйцэтгэл20

Хөдөлгөөн, найруулга, дүрслэл, эвлүүлэг, дуу түүхийг дэмжсэн эсэх.

Зорилтот үзэгчид тохирсон байдал10

Сэдэв, хэл яриа, хэмнэл, дүрийн үйлдэл мэдүүлсэн насанд тохирсон эсэх.

Цааш хөгжүүлэх боломж5

Дүр, түүх, ертөнцийг үргэлжлүүлэн хөгжүүлэх үндэслэл.

Шүүгч бүр бие даан үнэлж, үндэслэлээ бичнэ. Үндсэн ялагчийг зөвхөн өөрийн мэдүүлсэн зорилтот насны болон оролцогчийн ангилал дотор тодруулна.

Монголын Анимэйшний Холбоо (Mongolian Animation Association), Kharkhorum Studio хамтран шүүгчдийг томилж, нэрсийг 2027.03.01-ний дотор нийтэлнэ. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч тухайн бүтээлийг үнэлэхгүй.

Зохиогчийн эрх ба бүтээлийн ашиглалт

Шалгарсан болон шалгараагүй бүтээлийн эрх тухайн эрх эзэмшигчид үлдэнэ. Оролцогч бүтээлээ уралдааны шүүлтэд үзүүлэх, уралдаан болон үр дүнг танилцуулах хүрээнд зохиогчийн нэрийг дурдан нийтлэх зөвшөөрөл олгоно.

Цуврал, бүтээгдэхүүн, лиценз болон бусад арилжааны зорилгоор ашиглах нөхцөлийг эрх эзэмшигчтэй тусад нь бичгээр тохиролцоно. Багийн гишүүдийн хоорондын эрх болон шагналын хуваарилалтыг оролцогч тал өөрөө хариуцна.

2026 — 2027

Анимэйшний хуваарь

  1. Албан ёсны зарлал, бүртгэл, бүрэн журам нийтлэх
  2. Шүүгчдийн нэрс, материал илгээх мэдээлэлБүртгэлийн холбоос, холбоо барих мэдээлэл, бүтээл хүлээн авах эцсийн цагийг нийтэлнэ.
  3. Бүтээл хүлээн авах эцсийн өдөрХүлээн авах эцсийн цагийг 2027.03.01-нд зарлана.
  4. Эцсийн шатны 20 хүртэл бүтээлийг зарлах
  5. Ялагчдыг зарлахANIMO Festival 2027-ийн сүүлийн өдөр.